Apple iOS, Mac OS blog

Jailbreak хийх заавар

Сүүлд нэмэгдсэн мэдээлэл

  • Semi-Restore багаж

    Сүүлийн үед унтаа байдалдаа орсон jailbreak хүрээнд нэгэн шинэлэг багаж мэндэллээ. Jailbreak хийдэг гэхээсээ илүү restore хийдэг гэвэл тохирох байх. Jailbreak хийсэн хэрэгсэлийг хагас байдлаар буюу jailbreak-ыг хадгалан одоо байгаа iOS хувилбараар сэргээх (restore) үйлдэл хийдэг. Арай ойлгогдохоор тайлбарлавал Jailbreak-ыг устгалгүйгээр Erase All Content and Settings хийнэ гэсэн үг юм. Хэрэв та iOS хэрэгсэл хангалттай удаан ашиглаж байгаа бол jailbreak-тэй iOS хэрэгсэл дээр уг үйлдлийг хийхэд ямар үр дүнд хүрдэгийг мэдэж байгаа биз ээ. Алимны лого гараад гацчихдаг шүү дээ. Мөн зарим нэгэнд нь ингэх ямар хэрэгтэй юм бэ гэсэн асуулт байж болох юм. Жишээ нь iPhone-оо зарлаа гэж бодъё. Дээр нь байгаа хувийн чанартай зурагнууд, хайрын үгтэй мессеж гэх мэт хувь хүний нууцаа өгөөд явуулчихмааргүй байгаа биз дээ? Тэр үед reset буюу дахин ачааллаж үйлдвэрийн тохиргоонд буцаах шаардлага нэн түрүүнд гардаг. Гэтэл jailbreak хийчихсэн, уг үйлдлийг хийх боломжгүй болчихож. Тэгээд заавал компьютерт холбож restore/update хийх шаардлага гардаг. Тэгвэл өмнө нь өөр сонголтгүй байсан бол одоо энэхүү багажийн тусламжтайгаар хялбараар асуудлыг шийдэх боломжтой боллоо. Дэлгэрэнгүй дээр дарж нэмэлт мэдээллийг авна уу.

    Дэлгэрэнгүй...
  • Sn0wbreeze 2.9.8 ашиглах заавар (iOS 6.1 untethered jailbreak)

    Evasi0n багаж гарсан даруйдаа 10 минутын дотор 100.000 гаран татагдсан бол 24 цагийн дотор 1.7 сая татагдсан байна. Мөн Cydia сервер 4 сая гаруй хэрэглэгчийн хандалтыг арай ядан тэсэж байгаа ажээ. Эхний үед Cydia дээр байрладаг эхүүд (source) ачааллын улмаас HTTP 500 алдаа зааж, ямар нэг tweak суулгахын тулд хэд дахин оролдох шаардлага гарч байлаа. Jailbreak хүрээний унтаа байдал үгүй болж нойрноос сэрлээ. Одоо бидэнд jailbreak tweak хөгжүүлэгчид ямар сонин содон зүйлсээр бэлэг барихыг хүлээх үлдээд байна. iPhone 5-ын 4 инч дэлгэц, A6X процессорт ажиллах өндөр түвшний tweak-үүдийг тун удахгүй хэрэглэгч бид гар дээрээ авах биз ээ. Мөн jailbreak хүрээний томоохон төлөөлөгч болох ih8sn0w-ын хөгжүүлдэг Sn0wbreeze багаж iOS 6.1 дэмждэг болсон байна. Энэхүү багажийн давуу тал нь ялтасан (gevey) сим ашигладаг болон 01.59.00 baseband-тай iPhone хэрэглэгчдэд custom фирмвэйр үүсгэж restore хийх боломжийг олгодгоороо давуу талтай. Зааврыг дэлгэрэнгүй дээр даран уншина уу.

    Дэлгэрэнгүй...
  • iOS 6.1.2 : evasi0n ашиглан untethered jailbreak хийх (Шинэчлэгдсэн заавар)

    iOS 6.0-оос хойш тун удаан хүлээлгэж байсан jailbreak бидний гар дээр ирлээ. Бүтэн сайнд гарна гэж байсан jailbreak 1 хоногоор хойшлон гарсан. Гарсан даруйдаа эхний 10 минутанд 100.000 гаран таталт хийгдсэн мэдээлэл байна. Тэгэхээр хичнээн хүн хүлээгээд сууж байсан нь ойлгомжтой байгаа биз ээ. Өмнөх багаж буюу Absinthe-г 7 хоногийн дотор 2 сая хүн хэрэглэсэн байдаг. Ер нь jailbreak хийх нь Apple-ын бүтээгдэхүүний борлуулалт, түүнчлэн шинэ фирмвэйр лүү шинэчлэл хийх нилээн том түлхэц болж өгдөг гэдэгтэй санал нийлэх хүн цөөнгүй байх. Энэхүү заавраараа jailbreak хийх заавраас илүүтэйгээр анхаарах ёстой зүйлс болон ямар тохиолдолд хэрэглэж болохгүй вэ гэдэг талаар болон бусад мэдээллийг хүргэж байна. Учир нь evasi0n багажийг ашиглахад асар хялбар бөгөөд ганц товч дарахад хангалттай юм. Дэлгэрэнгүй дээр дарж бусад мэдээллийг уншина уу.

    Дэлгэрэнгүй...
  • iOS 6.1-ын untethered jailbreak гарахад багахан хугацаа үлдлээ.

    Өнөөдөр шөнө iOS 5.1.1-ээс хойш гараагүй байсан untethered jailbreak гарах талаар мэдээлэл тун найдвар төрүүлээд байна. Ямартай ч jailbreak хүрээний супер тоглогчид болох Cyril (pod2g), David Wang (planetbeing), Nikias Bassen (pimskeks), MuscleNerd нар энэхүү мэдээллийг албан ёсоор баталгаажуулж, вэбсайтаараа дамжуулан ажлын үр дүнгээ тогтмол зарлаж байгаа тул товлосон цагтаа гарах нь дамжиггүй биз ээ. Тэд зөвхөн iOS 6.1 албан ёсоор гарахыг хүлээж байсан шүү дээ. Энэ мэдээгээрээ та бүхэнд хэрхэн бэлтгэх талаар заавар хүргэе.

    Дэлгэрэнгүй...
  • iPhone 4/3Gs iOS 6.0.1-ээс 5.0.1/5.1.1 рүү буулгах (Заавар)

    Энэ заавар зөвхөн iPhone 3Gs/4-тэй мөн 5.0.1/5.1.1 дээр SHSH blob заавал хадгалсан байх ёстой гэдгийг анхаарна уу. Хэрхэн шалгахыг зааварт оруулсан байгаа. iPhone 4S болон iPad 2-той хэрэглэгчдэд арай өөр аргаар хийх боломж бий. Зааврыг тусад нь оруулна. iPhone 5, iPad 3, iPad mini хэрэглэгч бол одоохондоо 6.0.1/6.0.2 дээр jailbreak гараагүй байгаа бөгөөд хүлээх л үлдээд байна. Jailbreak хүрээний томоохон төлөөлөгчид болох pod2g, planetbeing нар амжилттай jailbreak хийж чадсан тухайгаа твиттерээрээ жиргээд байгаа бөгөөд одоогоор зөвхөн iOS 6.1 албан ёсоор гарсаны дараа олон нийтэд хүргэх боломжтой болох юм гэж мэдээлсэн билээ. Харин iOS 6.1 гарах хугацааны хувьд тун дөхөөд байгаа юм. Учир нь Apple-аас iOS 6.1 beta 4 хувилбарыг хөгжүүлэгчдэд зориулан гаргаад нилээдгүй хугацаа өнгөрсөн байна. iOS-ын бүрэн өөрчлөлт хийгдээгүй тохиолдолд beta буюу туршилтын хувилбар 4-5аас хэтэрдэггүй бөгөөд магадгүй энэ долоо хоногт сүүлийн beta хувилбар юм уу албан ёсны 6.1 гарч болох юм. Дэлгэрэнгүй дээр дарж зааврыг уншина уу.

    Дэлгэрэнгүй...
  • iPhone 5 jailbreak хийгджээ.

    Хэсэг хугацаанд нам гүм байсан jailbreak хүрээний тоглогчид үүрнээсээ гарч эхлэлээ. Мэдээж тэд таг чиг байгаагүй нь ойлголмжтой бөгөөд iOS 6-ын бүх бета хувилбар дээр судалгаа хийсээр байсан нь тодорхой юм. 9 сарын 19-нөөс хэрэглэгчдэд хүрч эхлэсэн iOS 6, 21-нээс худалдаалагдаж буй iPhone 5 гарсанаар тэдний ажил ундарч эхлэх нь гарцаагүй юм. Хакеруудаас анхдагч нь болж Grant Paul буюу Chpwn амжилттай jailbreak хийж Cydia суулгасан дэлгэцний агшингаа (screenshot) Twitter-ээр хуваалцсан байна. iOS хэрэглээнд гарч ирсэн цагаас хойш jailbreak хүрээнийхэн ч бий болсон бөгөөд нэг нь шинэ үйлдлийн систем гаргахад нөгөө нь шинэ jailbreak багаж гаргахаар уйгагүй ажиллаж байдаг. Энэ үзэгдлийг нэгэнт муур хулгана болох гэж нэрлээд байгаа шүү дээ.
    Дэлгэрэнгүй...
  • iOS 6 гарахад багахан хугацаа үлдлээ. Хэрхэн бэлдэх вэ?

    Өнөө шөнө iOS 6 гарна. Уламжлалт ёсоор сануулгаа хүргэе. Gevey буюу ялтасан сим ашигладаг iPhone 4/4S болон Modem firmware (Settings-General-About) 01.59.00-тэй iPhone 4, 06.15.00-тэй iPhone 3Gs хэрэглэгчид одоохондоо ямар ч тохиолдолд iOS 6 руу шинэчлэл (update) хийхгүй байхыг анхааруулъя. Хэрэв санаатай болон санамсаргүй байдлаар update хийж орхивол утсаараа хэсэгтээ ярьж чадахгүй болох юм. SAM unlock хийсэн хүмүүс зөвхөн iOS 5.1.1 болон түүнээс дооших фирмвэйр дээр SHSH-ээ хадгалсан бол фирмвэйр доошлуулах замаар jailbreak хийх бололцоотой болсноор дахин SAM ашиглаж unlock хийж болох магадлалтай. Гэсэн хэдий ч iOS 6 дээр modem firmware өсдөг тул эрсдэлтэй байж болох юм. Онлайнаар factory unlock хийлгэсэн бол iPhone чинь blacklist бүртгэлтэй байсан бол iOS 6 дээр unlock нь ажиллахгүй болно гэсэн мэдээлэл байгаа.
    Дэлгэрэнгүй...
  • iOS 5.1.1 дээр Absinthe ашиглан untethered jailbreak хийх [Заавар]

    Jailbreak хүрээний "Мөрөөдлийн багийн" залуус хэлсэн амандаа хүрч одоо байгаа бүх iOS device-ууд буюу A4 чиптэй iPhone 3Gs, iPhone4, iPad 1, iPod Touch 3G, iPod Touch 4G болон A5 чиптэй iPad 2, (шинэ загварын iPad 2 мөн орно) iPhone 4S, гараад тун ч удаагүй байгаа A5X чиптэй шинэ iPad-д таарч ажиллах Absinthe 2 багажийг гаргажээ. Хэлсэн үг, хийсэн ажил нь дандаа нэгдэж байдаг эдгээр залуусыг Их хурлын гишүүнээр сонговол таарна. За тэр улс төр ч яахав, удаан хүлээсэн untethered jailbreak-ээ та бүхэн хэрэглээд эхлэсэн нь дамжиггүй боловч зарим хүмүүст тулгарч буй асуудлыг шийдвэрлэх, мөн фирмвэйр дотоодын серверээс татаж авахаар хүргэж байгаа тул дэлгэрэнгүй дарж хүлээн авна уу.

    Дэлгэрэнгүй...
  • Redsn0w 0.9.11b1 ашиглан iPad 2/iPhone 4S-ыг iOS 5.0.1 фирмвэйр рүү буулгах [Заавар]

    Jailbreak хүрээнийхэнээс тун таатай нэгэн мэдээ өчигдөр гарлаа. Энэ нь юу вэ гэхээр хэрэв та iPad 2/iPhone 4S зэрэг A5 чиптэй хэрэгсэл эзэмшигч бол, мөн өмнө нь iOS 5.0/5.0.1 фирмвэйрүүд дээр jailbreak хийн ашиглаж байгаад санаатай болон санаандгүй iOS 5.1/5.1.1-ээр шинэчлээд (update)  одоо jailbreak-ээ санан харамсаж суугаа бол таньд энэ заавар яах аргагүй хэрэг болох юм. Хэдхэн хоногийн өмнө iPhone Dev Team нь Redsn0w багажийн шинэ хувилбараараа A5 чиптэй хэрэгслүүдэд хэрэв SHSH blobs+APT ticket-ээ хадгалж авсан бол iOS 5.0.1 дээр дахин болон буулгаж restore хийх боломжтой болгохоо зарлаж байсан. Тэд хэлсэн үгэндээ эзэн болдог гэдгээ харуулан богино хугацааны дотор уг багаж буюу Redsn0w 0.9.11b1 хувилбараа нийтэд хүртээл болгожээ. Заавар болон бусад мэдээллийг цааш унших товчийг дарж авна уу.

    Дэлгэрэнгүй...
  • SAM ашиглан unlock хийсэн та бүгд оройтоогүй байгаа дээр unlock -оо хадгалж аваарай.

    За та бүгдэд нэгэн товч мэдээ хүргэе. Өнгөрсөн ням гарагт Loktar_sun гэдэг хятад эрийн тусаар бид нилээн хэсэг хугацааанд iPod touch болгон ашиглаж байсан iPhone-уудаа ажиллгаатай болгоод магнай тэнийн, баярлаж амжсан. Haki маань хүртэл хичээл зүтгэл гаргаж SAM unlock хийх заавар, мэдээлэл хангалттай оруулсан. Үүний ачаар олон хүн утсаа ажиллагаатай болгосон гэж найдаж байна. Гэтэл энэ баяр удаан үргэлжилсэнгүй бололтой. Сайтын маань эхлэл хуудсан дээр Apple activation сервэрээ засаж байгаа гэсэн мэдээллийг авсан байх. Таагүй мэдээ дуулгахад Apple-ынхан маш шуурхай ажиллаж Activation сервэртээ засвар хийжээ. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл SAM ашиглан дахин unlock хийх боломжгүй болж байгаа бололтой. Харин та аль хэдийн SAM ашиглан утсаа unlock хийсэн бол оройтоогүй байгаа дээрээ энэ оруулж байгаа зааврын дагуу утасныхаа activation ticket -ыг хадгалж аваарай.

    Дэлгэрэнгүй...
  • iPhone unlock хийх асар амархан боллоо.

    Өмнөх заавраар нилээн олон хүн будилаад хийж чадахгүй байгаа янзтай байсан. Гэтэл энэ хооронд SAM-ыг хөгжүүлэгч зүгээр суусангүй ажээ. Loktar_sun гэдэг нөхрийн боловсруулсан аргыг улам хялбаршуулж SAM-ыг хялбаршуулсан байна. Одоо заавал оригиналъ сим (мэдээж Activation хийх шаардлагагүй бол), iTunes-т холбох шаардлагагүй болжээ. Харин та заавал интернетэд утсаараа холбогдсон байх ёстой юм. Мөнтүүнчилэн jailbreak хийж, идэвхижүүлсэн, эсвэл Hacktivate хийсэн байх шаардлагатай. Одоогоор iOS 4.3.x, iOS 5.0/5.0.1/5.1 фирмвэйр бүхий iPhone 4, iOS 5.0/5.0.1 фирмвэйртэй iPhone 4S дээр туршиж үзсэн. Ямар ч асуудалгүй болж байна. Цааш унших дээр дарж зааврыг авна уу.

    Дэлгэрэнгүй...
  • Jailbreak хийсэн iPhone 3GS/4 unlock хийх заавар [Нэмэлт оруулсан]

    Маш удаан хугацааны хүлээлтийн эцэст чихэнд чимэгтэй мэдээ хүргэх гэж байгаадаа туйлын их баяртай байна. Энэ л мэдээг хүргэх гээд сүүлийн үед сайт дээрээ огтоос мэдээлэл оруулахгүй байсан юм шиг байна шүү. Ямартай ч энэ мөчийг надаас илүүтэйгээр хүсэн хүлээж байсан олон хүн байгаа нь тодорхой. Тэгэхээр энэ мэдээгээрээ тэдгээр хүмүүст хэрхэн unlock хийх зааврыг хүргэх болно. Юуны түрүүнд сануулж хэлэхэд маш сайн уншиж, ойлгосныхоо дараа дагаж хийнэ үү. Нэгэнт би өөрөө туршиж үзээд хангалттай ажиллаж байгааг нь үзсэн, мөн заавраа аль болох ойлгомжтой, тодорхой байлгах гэж хичээсэн тул болохгүй байна гэх юм уу зааварт байгаа мэдээллийг уншилгүйгээр асуусан комментыг хариулалгүйгээр шууд устгах болно. Ер нь тэгээд өөрөө ойлгохыг хичээж, урьдчилан бэлтгэснээрээ та өөрөө, өөрийнхөө цагийг хэмнэх болно гэдгийг санаарай. За дэлгэрэнгүй унших дээр дарж мэдээллийг авна уу.

    Дэлгэрэнгүй...
  • Хүлээлт төгсгөл боллоо. Baseband 04.11.08/04.12.01 unlock гарав.

    2011 оны 10 сарын 12-нд iOS 5.0 гарсан даруйд нь санаатай болон санаандгүй шинэчлэл (update) хийн baseband-аа өсгөснөөс болж, эсвэл шинээр авахдаа сайн судлалгүй түгжээтэй iPhone авснаас болоод наанадаж сар гаран, цаанадаж хагас жил утсаараа тоглохоос өөрийг хийж чадахгүй байгаа хүмүүс анхаарлаа хандуулна уу. Та бүхний хүлээлт төгсгөл болж Gevey sim-ны дараагын хувилбар гарчээ. Зөвхөн 04.11.08 бус 04.12.01 дээр хүртэл гарсан гэдгийг дуулгахад таатай байна. Ultrasn0w-өөр үнэгүй unlock хийдэг байсан үе өнгөрч одоогийн байдлаар iPhone unlock хийх цорын ганц арга болох Gevey нь 2010 оны 3 сараас хойш анх худалдаанд гарсан. Манай сайтын хувьд тэр үеэс нь анхлан борлуулж эхлэсэн бөгөөд та энэ талаар дэлгэрэнгүйг энд дарж уншина уу. Харин iOS 5.0+ дээр гацаад буй хүмүүс Continue reading дээр дарна уу.

    Дэлгэрэнгүй...
  • Gadget.mn Cydia дээр өөрийн repo нэмлээ.

    Сүүлийн үед iOS 5.1 дээр A4 хэрэгсэлтэнгүүд untethered jailbreak, харин A5 хэрэгсэлтэй хүмүүс tethered ч болтугай jailbreak хүлээсэн байдалтай байх шиг байна. Миний бие Сири гэдэг хиймэл оюун ухааныг Монголын талаар мэдээлэлтэй болгох санаатай хэсэг оролдож байгаад цаг хүрэлцэхгүй байгаагаас хойш тавиад байна. Харин таатай мэдээ гэвэл бид өөрийн гэсэн repo (source) үүсгэж Cydia дээр нэмлээ. Эхний ээлжинд туршилтын байдлаар хэдэн tweak оруулсан байгааг хэрэглэж үзнэ үү. Хэрэв ямар нэгэн алдаа эндэгдэл байгаа бол коммент дээр үлдээгээрэй. Хэрэв та хэрхэн Source нэмэх талаар мэдэхгүй байгаа бол дэлгэрэнгүй дээр дарж зааврыг даган хийнэ үү. Мэдээж хэрэг таны хэрэгсэл jailbreak хийгдэж, Cydia суусан байх ёстой гэдгийг надаар хэлүүлэлтгүй мэдэж буй бизээ.

    Дэлгэрэнгүй...
  • SHSH blobs ашиглан А4 хэрэгслүүдийг iOS 5.0.1 болгон буулгах [Заавар]

    iOS 5.1 дээр ажиллаж буй A4 чиптэй (iPhone 4, iPhone 3GS, iPad 1, iPod touch 4G болон 3G) хэрэглэгчдэд унтрааж асаах бүртээ компьютерт холбон boot tethered хийж мөн түүнчлэн 3GS хэрэглэгчид маань гацах гэх мэт асуудлуудтай тулгарч байна уу? Тэгвэл энэ мэдээ таньд яг тохирно. Өнөөдөр би та бүхэнд iOS 5.1 дээр ажиллаж буй А4 чиптэй iPhone 4, iPhone 3GS, iPad 1, iPod toch 3rd, 4th generation хэрэгслүүдийг 5.0.1 болгон буулгах зааврыг бэлдлээ. Мэдээж та SHSH blobs хадгалсан тохиодолд шүү дээ. iOS 5.0.1 болгон буулгасан тохиолдолд untethered jialbreak хийх боломжтой юм. Нэг зүйлийг сануулхад энэ нь зөвхөн A4 чиптэй хэрэгслүүдэд боломжтой ба одоогоор A5 хэрэгслүүдэд (iPhone 4S, iPad 2) боломжгүй юм. Мэдээний дэлгэрэнгүй дээр дарж зааврыг үзнэ үү?

    Дэлгэрэнгүй...