Apple iOS, Mac OS blog

Jailbreak хийх заавар -> iOS 6.1-ын untethered jailbreak гарахад багахан хугацаа үлдлээ.

iOS 6.1-ын untethered jailbreak гарахад багахан хугацаа үлдлээ.

2013-02-03 15:07

Өнөөдөр шөнө iOS 5.1.1-ээс хойш гараагүй байсан untethered jailbreak гарах талаар мэдээлэл тун найдвар төрүүлээд байна. Ямартай ч jailbreak хүрээний супер тоглогчид болох Cyril (pod2g), David Wang (planetbeing), Nikias Bassen (pimskeks), MuscleNerd нар энэхүү мэдээллийг албан ёсоор баталгаажуулж, вэбсайтаараа дамжуулан ажлын үр дүнгээ тогтмол зарлаж байгаа тул товлосон цагтаа гарах нь дамжиггүй биз ээ. Тэд зөвхөн iOS 6.1 албан ёсоор гарахыг хүлээж байсан шүү дээ. Энэ мэдээгээрээ та бүхэнд хэрхэн бэлтгэх талаар заавар хүргэе.

Backup

Юуны түрүүнд Backup хийж авах нь чухал. Зарим хүмүүс iTunes-т холбохоор update хийгээд хамаг юмыг нь баллаж орхино гээд айгаад байдаг юм билээ. Зарим нь бол Auto sync хийх буюу холбонгуут автоматаар апп, дуу зэргийг суулгах тохиргоог идэвхижүүлсэнээ мэдэхгүй хамаг юм устгаад хаячихлаа гэж гомдоллох нь бий. Угтаа аль болох ойр, ойрхон backup хийж авах нь таньд ихээхэн тустай юм. Хэрэгтэй мэдээллүүдээ компьютертаа iTunes-ээр дамжуулан нөөцөлж авсанаар ямар нэг зүйл болоход мэдээллээ алдахаас сэргийлэх юм шүү дээ. Мэдээж зөвхөн өөрийн байнга хэрэглэдэг компьютер дээр хадгалж байх нь бусдад мэдээллээ алдах аюулаас хамгаална гэдгийг бүү мартаарай. Та iTunes суулгасан бол iOS хэрэгслээ холбоод Devices хэсгээс сонгож Summary - Backups хэсгийг ашиглана.

Та хэрэв тогтмол хэрэглэдэг компьютер байхгүй бол дараах аргаар хэрэгтэй мэдээллээ iCloud сервер дээр интернет орчинд хадгалж болно. Үүний тулд таньд Apple ID болон WiFi интернет холболт шаардлагатай. iCloud-ын үнэгүй олгодог багтаамж нь 5gb бөгөөд хэрэв та хүсвэл илүү багтаамжийг худалдан авч болно. Эсвэл та Contacts, Notes, Calendars, Safari bookmarks зэргийг хадгалахаар тохируулж болох бөгөөд төдийлөн их зай эзэлдэггүй тул та багтаамжинд санаа зовох хэрэггүй болох юм. iCloud-ыг ашиглахын тулд iOS хэрэгсэлийнхээ Setting-iCloud цэсээр орж хүссэн тохиргоогоо хийнэ үү.

Update/Restore

Хэрэв та iOS 6.1 рүү шинэчлэлт (update) хийж амжаагүй бол, мөн A5 чиптэй хэрэгсэл буюу iPhone 4S/5, iPad 2/3/4/Mini , iPod touch 4G/5G хэрэглэгч бол iOS 6.1 суулгасан байхад гэмгүй. Ямартай ч хэрэв jailbreak гарвал хамгийн сүүлийн iOS хувилбарыг суулгах нь танд ашигтай. Тэгээд ч jailbreak хакерууд iOS 6.1 рүү шинэчлэлт хийх нь ямар ч эрсдэлгүй гээд байгаа шүү дээ. 2 аргаар мөн шинэчлэлт хийж болно.

1. iOS хэрэгсэлийн Settings-General-Software update цэсээр орж OTA (over the air)

2. Фирмвэйр татаж аваад iTunes ашиглан restore хийх.

SHSH blobs

Одоо байгаа фирмвэйр хувилбарынхаа SHSH blobs-ыг хадгалж авсанаар дахин уг хувилбар луу буулгах боломжтой болдог. Тэгвэл мөн iOS 6.1 jailbreak гарсаны дараа Apple-аас сөрөг арга хэмжээ авч 6.1.1 хувилбарыг гаргах нь дамжиггүй тул jailbreak-ээ хадгалж үлдэх боломжтой байх, мөн санаатай болон санамсаргүй дараагийн хувилбараар шинэчлэлт хийсэн тохиолдолд буцаан буулгах боломжтой байхын тулд iOS 6.1-ын SHSH-ыг хадгалж авах нь ашигтай. Та мэдээний доод хэсгээс Tinyumbrella татах линкийг ашиглан уг програмыг өөрийн хэрэглэж буй үйлдлийн системд тааруулан татаж аваарай. Ажиллуулаад дараах тохиргоог хийнэ. Advanced цэсээс Save All Available SHSH, Request SHSH From Cydia-ын өмнөх чагтыг идэвхигүй болгоно. 

Үүний дараа General цэс рүү буцаж очин Save SHSH товчийг дараарай. Saved SHSH цонхонд iOS 6.1 хадгалагдсан байх болно. Өмнөх хадгалсан SHSH-ээ харахын тулд дээрхи 2 чагтыг идэвхитэй болгон Save SHSH дараарай.

За эхний ээлжинд иймэрхүү бэлтгэл базаачихаад байхад болно. Харин jailbreak багаж гарсаны дараа хэрхэн хийх талаар зааврыг тэр даруйд нь оруулах тул дараагийн мэдээг хүлээнэ үү.


iOS 6.1 фирмвэйт татах линк

iPhone 5 GSM (Model A1428)

iPhone 5 CDMA (Model A1429)

iPhone 4S

iPhone 4 GSM/ CDMA

iPhone 3GS

iPad mini (GSMCDMAWi-Fi)

iPad 4th-generation  (GSMCDMAWi-Fi)

iPad 3rd-generation  (GSMCDMAWi-Fi)

iPad 2 (GSMCDMAWi-Fi)

iPad 2 16GB (new)

iPod touch 4th-generation

iPod touch 5th-generation

Буцах